2022 оны физик, хими, физиологи буюу анагаах ухаан, утга зохиол, эдийн засгийн салбарын Нобелийн шагнал гардуулах ёслол 12-р сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо болов.
Энэ онд физикийн салбарын Нобелийн шагналыг Францын эрдэмтэн Ален Аспе, Америкийн эрдэмтэн Жон Краузе, Австрийн эрдэмтэн Антон Зайлингер нар, Химийн салбарын шагналыг Америкийн эрдэмтэн Каролин Бертоззи, Карл Барри Шарплес, Данийн эрдэмтэн Мортен Мердал нар, Физиологи буюу Анагаах ухааны шагналыг Шведийн эрдэмтэн Сванте Пеппер, Эдийн засгийн чиглэлээр Бен Бернанке, Дуглас Даймонд, Филипп Ди Бувиг нарын гурван эдийн засагч хүртсэн бол Утга зохиолын шагналыг Францын эмэгтэй зохиолч Анне Эрнау хүртжээ.
Сонгон шалгаруулах комиссын төлөөлөгчид шагналын эздийн амжилтыг танилцуулсны дараа Шведийн хаан XVI Карл Густаф Нобелийн шагналын гэрчилгээ, медаль, урамшууллыг гардуулав. Энэ жилийн шагналын сан салбар бүрд 10 сая швед крон (ойролцоогоор 970 мянган ам. доллар) байна.
Цар тахлын улмаас 2020, 2021 оны Нобелийн шагнал гардуулах ёслолыг онлайнаар зохион байгуулж, энэ хоёр жилийн Нобелийн шагналтнуудыг мөн энэ жилийн ёслолд оролцохыг урьсан юм.
12-р сарын 10-ны өдөр нь Шведийн химич, зохион бүтээгч Нобелийн нас барсан дурсгалын өдөр тохиож байгаа бөгөөд жил бүрийн Нобелийн шагнал гардуулах ёслол энэ өдөр болдог байна.
