solongonews
Хятад-Европын төмөр зам гадаад худалдааг бэхжүүлэхэд гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдсээр байна
2023-06-05 17:10
Хятад-Европын төмөр зам гадаад худалдааг бэхжүүлэхэд гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдсээр байна.

Хэфэй олон улсын хуурай замын боомтын 06-р сарын 03-нд статистик мэдээ нийтэлсэндээ, энэ оны эхний таван сард Хятад-Европын төмөр зам (Хэфэй) 485 галт тэрэг тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.04 хувиар нэмэгдсэн байна. Үүний үндсэн дээр Хятад-Европын төмөр зам (Хэфэй) олон улсын 25 өртөөг нэмсэн. Мөн өдөр Наньжингийн Харилцаа холбооны групп статистик мэдээ нийтэлж, 05-р сард Хятад-Европын төмөр замын  (Наньжин) нэг сарын дотор 64 галт тэрэг нээсэн нь нэг сарын дотор галт тэрэгний тоогоор дээд амжилт тогтоосон байна. Эхний 5 сард нийт 193 галт тэрэг ашиглалтад орж, гүйлтийн жилийн даалгаврыг (320 галт тэрэг) 60.31 хувийг биелүүлсэн мөртөө өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өссөн байна. Түүнчлэн Жянсу мужийн Үши хот, Гуандун мужийн Шэньжэн хот, Шанхай, Шаньдун мужийн Вэйхай хот зэрэг газар мэдээлснээр, энэ оны эхний таван сард дээрх дурдсан газраас хөдөлсөн Хятад-Европын галт тэрэгний тоо хэмжээ өмнөх оны мөн үеийнтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн юм.

Хятад-Европын төмөр зам нь өдгөө Хятадын төв болон баруун бүсийн экспортын "аорт" болоод зогсохгүй зүүн хэсгийн далайн эргийн үйлдвэрүүд болон холбогдох хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын таашаалыг аажмаар олж авсаар байгааг тэмдэглэх нь зүйтэй. Тээврийн хугацааг эрс богиносгож, зүүн хэсгийн далайн эргийн зарим аж ахуйн нэгжүүд Хятад-Европын төмөр замыг Европ руу экспортлох анхны сонголт гэж үздэг.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл