solongonews
Малчид хаврын төл тосох бэлтгэл ажлаа сайн хийж байна
2021-03-19 10:09
Малчид хаврын төл тосох бэлтгэл ажлаа сайн хийж байна.

Сүүлийн жилүүдэд Шинэ Барга баруун хошуу мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрээ өөрчилж, цөөн малаа нарийн тэжээхийг баримтлан, мал аж ахуйн бүтцээ сайжруулж, суурь төхөөрөмжөө төгөлдөржүүлж, мал сүргээ өвөл хаврын улиралд мэнд өсгөх бэлтгэл ажлаа хийж байна. Энэ байдал малчдын эртийн төл тосох идэвх мэдэгдэм дээшилж, малчдын үзэл санаа болон үйлдвэрлэлийн хэлбэрийн талаар үндсэн чанартай өөрчлөлт гарчээ. Тус хошууны Далай сумны Далай багийн малчин Харцага шинийг санаачилж, хөгжлийг сүвэгчлэн, энэ хавар эртийн төл тосохыг туршин амжилтад хүрсэн байна.

Далай сумын Далай багийн малчин Харцагынд очиход хурга ишиг майлалдан мал аж ахуйн амьдрал нь амьдралын хүчнээр бялхаж байлаа. Майлалдах төл нь энэ жилийн 02-р сард тоссон эртийн төл юм. Эртийн төлийн гаргалт эрт, орлого өндөр байдгаас энэ жил 40 хургалах хонийг ялган гаргаж, эртийн төл тосох туршилт хийжээ. Одоо эртийн төл тосох ажил нь дуусаж, төлийн бойжилтын норм нь 100 хувьд хүрчээ. Бусад төллөх мал нь 03-р сарын эхээр төллөнө. 

Хаврын төл тосож мэнд бойжуулах нь малчдын хувьд жилийн хамгийн их ажилтай цаг болно. Төл тосож мэнд бойжуулах ажлаа урагштай явуулахаар Харцага малын хашаа саравчиндаа камер суурилуулжээ. Ингэснээр малын хашаа саравчаа байнга ажиглах боломжтой болсноор барахгүй хүний хүчийг их хэмнэжээ.

Өнгөрсөн намраас эхлэн өөрийн 533 га нутаг бэлчээртээ өвөлжөөний бэлчээр үлдээж, 150 боодол өвс бордоо нөөцөлж, төлийн үед эх малын тарга хүчийг батлахаар бэлтгэв.

Малчин Харцага машины хаягдсан дугуйг мал аж ахуйн үйлдвэрлэлийн явцдаа ашиглан хэрэглэхийн дээр тал нутгийн байгаль орчны хамгаалалтын талд мөн өөрийн гэсэн ойлголттой болж, хувьчлан авсан 533 га нутаг бэлчээрээ хамгаалахын тулд мал бэлчээрийг зохицуулах ажлыг идэвхтэй хийж, өөрийн нутаг бэлчээртээ сэлгэн маллаж, тал нутгийн тал нутгийн орчныг үр дүнтэй хамгаалж байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хөлөн Буйрын Өдрйин Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл