Усны нөөцийг хамгаалан ашиглах үндэсний томоохон төсөл болох Жүжян голын гурвалжин хойгийн усны нөөцийг хуваарилах төслийн барилгын талбайд Хятадын үйлдвэрлэсэн олон арван том оврын машинууд ажиллаж байлаа.
- Одоогоор төслийн барилгын ажил хагасаас илүү шатандаа явж байгаа бөгөөд ус дамжуулах хонгилын 10 гаруй хэсгийг холбосон бөгөөд 2023 оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 35 тэрбум 399 сая юань, жилийн усан хангамжийн хэмжээ 1 тэрбум 708 сая шоо метр байгаа нь Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн усны хэрэгцээг үр ашигтай баталгаажуулах болно гэж төслийг хариуцсан ажилтан Дү Цаньян танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд ус хамгаалах суурь, чухал, стратегийн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж, үндэсний усны сүлжээний бүтээн байгуулалт хурдассан. Усны нөөцийг хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр 2021 он гэхэд 67 төсөл батлагдаж, 62 төслийн барилгын ажил эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар, Хятадын баригдаж буй усны нөөцийг хамгаалах томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэг их наяд юаниас давсан байна. Саяхан Хэнань мужийн Шиньян хотын Чү Шаньдянь усан сан ашиглалтад оржээ.
-Усан сангийн үерийн хамгаалалтын хүчин чадал 691 сая шоо метрт хүрч, усан сангийн доод урсгалын 2.2 сая мү газар, 1.7 сая хүний аюулгүй байдлыг хангах боломжтой гэж уг усан сангийн менежментийн товчооны дарга Жү Юүньшянь ярилаа.
Усны нөөцийг хамгаалах томоохон төсөл нь гол мөрөн, нууруудын экологийг сэргээхэд илүү их боломжийг олгодог. Усны нөөцийг хамгаалах 150 томоохон төсөл хэрэгжсэний дараа голын уртыг 2950 орчим километрээр удирдаж, жилийн усан хангамжийн хүчин чадлыг 42 тэрбум шоо метрээр нэмэгдүүлэх төлөвтэй байна. Энэ нь усны эх үүсвэрийн хамгаалалтыг үр дүнтэйгээр бэхжүүлж, гүний усны хэт ашиглалтын удирдлагад тус дөхөм болж, усны экологийн хамгаалалт, засаглалын чадавхыг сайжруулах болно. Усны нөөцийг хамгаалах томоохон төслүүд нь хүнсний аюулгүй байдлын дэмжлэгийг бэхжүүлсэн. Хүбэй мужид усны нөөцийг хамгаалах 150 томоохон төслийн нэг болох Цишүйгийн усалгааны бүс нь ашиглалтад орсны дараа 380.000 гаруй мү үржил шимт талбайг услах боломжтой болно. Гүйжөү мужид Жяянь усны хяналтын төсөл хэрэгжиж эхэлсний дараа ус хүлээн авах бүсийн 900 мянга орчим мү тарианы талбайн хэрэглэх усыг хангах болно.
Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй ус хамгаалах дэд бүтцийн системийг хамгийн олон ашиг хүртэгчидтэй байгуулжээ. Усны нөөцийн яамнаас энэ онд Хятад улсын нийт усны нөөцийн хуваарилалтын хүчин чадал, усан хангамжийн баталгааны чадавх, стратегийн нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний томоохон усны сүлжээ төслийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
