solongonews
Хоёр долоо хоногт 200 мянган кг хулууг шууд нэвтрүүлгээр зарлаа
2021-07-06 10:48
Шууд нэвтрүүлгээр дамжуулан 200 мянган кг хулууг хоёр долоо хоногт заржээ.

Шаньдүн мужийн Линь-И хотын Инань шяний Баодао жимс, ногоо тарих хоршоо энэ жил Да Бэйбэй хэмээх хулуу оруулснаар тус шинэ бүтээгдэхүүнийг олон хүнд хүргэх таниулах борлуулах шаардлагатай болсон байна. Линь-И хотын өндөр зэрэглэлийн эдийн засгийн сургууль үүнд чиглүүлэн хөдөө орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааг сурталчлах зорилгоор шууд нэвтрүүлэг эхлүүлэв. 

06-р сарын 10-ны өдөр цахим худалдааны чиглэлээр суралцаж буй 20 оюутан багш нарынхаа удирдлага дор Инань шяний Хүтүө балгасан руу яаралтай очиж шууд нэвтрүүлэг зохион байгуулсан байна. Тэд тухайн орон нутагтаа амьдарч, хооллодог бөгөөд өдөр бүр нар мандахаас өмнө хулууны тарианд ирж шууд нэвтрүүлэг хийж эхэлдэг. Фенүүд нэмэгдэхийн хэрээр борлуулалт аажмаар нэмэгдсээр байлаа. Үүний зэрэгцээ өргөн цар хүрээнд сурталчилгаа явуулснаар борлуулалт нэмэгдсээр байна. Өнөөдрийг хүртэл тус хоршоо нь 100 мянган кг Да Бэйбэй хулуу зарж борлуулжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл