
ӨМӨЗО-ны засгийн газрын гаргасан мэдээлэлд 2014 оны эхний 10 сарын хугацаанд Өвөр Монгол, Монгол Улс хоорондын бараа эргэлтийн хэмжээ 3.195 тэрбум ам.долларт хүрч, энэ нь Өвөр Монголын импорт экспортын ерөнхий хэмжээний 28.5%-ийг эзэлж, өнгөрсөн жилийн мөн үеэс 30.9%-иар нэмэгдэв.
1-10 сард Өвөр Монгол, Монгол Улсын хооронд боомтоор нэвтэрсэн бараа бүтээгдэхүүн 27.614 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 8.5%-иар нэмэгдэв. Үүнд, импортын хэмжээ нь 23.402 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 10.2%-иар нэмэгдэж, экспортын хэмжээ нь 4.212 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 0.2% нэмэгдсэн байна. Эхний арван сард Өвөр Монголоос Монгол Улсын боомтоор нэвтэрсэн зам тээврийн хэрэгсэл 844 мянга, үүний дотор орж ирсэн зам тээврийн хэрэгсэл 511 мянга, хил гарсан тээврийн хэрэгсэл 333 мянган удаад хүрэв. Эдгээр нь тус бүр өнгөрсөн жилийн мөн үеэс 10.5%-иар нэмэгдэв.
Өвөр Монгол, Монгол Улс хоорондын бараа эргэлт нэмэгдэв
2014-12-19 20:09
Өвөр Монгол, Монгол Улс хоорондын бараа эргэлт 30.9%-иар нэмэгдэв.
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
