
Тэднийд очиход сүрэг мал нь гэр зүгээ наашилж, тоосгон гэрийн тооноос нь аргалын утаа бургилан, Соёлчимэг гуай гэр өрөөгөө гялайтал цэвэрлэн, хоол унд бэлдэж хонинд явсан нөхрөө ирэхийг хүлээнэ.
Бидэнд замчилсан Хандгай сумын ажилтан Сүеэгийн танилцуулснаар Соёлчимэгийнх өмнө нь ядуу өрхийн тоонд бүртгүүлсэн байв. Одоо дээд шатны дэмжлэг ба өөрийнхөө хүчин чармайлтаар цөөн хэдэн жилийн дотор "ядуу" гэх малгайгаа таягдан, сүрэг малтай болж, сэтгэл хангалуун амьдрах болжээ.
Тэднийх Норжин уулын ард суурьшдаг. Өмнө нь хөлсний хар ажил хийж, хоёр хүүхэд нь сургууль соёлын мөр хөөж байсан нь жилийн нимгэхэн орлого нь зарлагадаа хол хүрэхгүй байсан ба зөвхөн өндөр хүүтэй зээллэгт түшиглэн амьдралаа аргацаадаг байв. Ядуу иргэдэд туслах ажил эхэлснээр ядуу иргэдэд туслах төрөл зүйлийн дэмжлэгээр 2017 онд 50 м2 шинэ байшин барьж, 100 м2 дулаан хашаа саравч байгуулан, одоогийн суурьшилдаа нүүн ирэв. Мөн төрөл зүйлийн дэмжлэгээр уух усны худагтай болсон байна.
Одоо Соёлчимэгийн охин нь их сургууль төгсөж, гэр бүлээ цогцлоосон. Хүү нь аав ээждээ тус дэм болж гадна, дотно ажил хийж орлогоо нэмэгдүүлнэ. Ялангуя, Соёлчимэг нөхөртэйгээ хичээн хөдөлмөрлөснөөр мал унаа нь өнөр өсөж, нэгэнтээ гучаад бод, далаад бог малтай болж, сүрэг малаа хариулан өег тавтай аж төрж байна.
