
Хятад-Зүүн Хойд Азийн экспо Хятадын Зүүн хойд бүсийн Гирин мужийн Чанчүнь хотод зохиогдож байна.

12 дахь удаа зохиогдож буй тус экспо жил ирэх тусам хүрээгээ тэлж, илүү баялаг агуулгатай болж байна.

Энэ жилийн хамгийн том өөрчлөлт гэвэл “5G шинэ эрин үеийн танхим” ажиллуулсан явдал юм.

5G шинэ эрин үеийн танхим 5G технологийн авто машин, нийтийн тээвэр, ухаалаг хот, олон нийтийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хэвлэл мэдээлэл, эм эмнэлэг, боловсрол, робот зэрэг салбар дахь ашиглалт, шинэчлэлийг харуулахыг зорьж гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд өөрийн бүтээгдэхүүн, судалгааны үр дүнгээ танилцуулж байна.

5G шинэ эрин үеийн танхим ажиллуулснаар хүмүүс зөвхөн худалдан авалт хийх биш, мөн шинэ технологитой танилцаж, эрин үеийнхээ хөгжлийг өөрийн биеэр мэдрэх боломжтой болсон гэж зохион байгуулагч талын албаны хүн хэллээ.
