solongonews
2017 оны цагаан сарын тээвэр эхэлж, давхардсан тоогоор 356 сая зорчигч тээвэрлэнэ
2017-01-13 21:10
Жилд нэг удаа тохиодог Хятадын цагаан сарын тээврийн ажил 13-нд албан ёсоор эхэллээ.

Энэ онд давхардсан тоогоор 356 сая зорчигч тээвэрлэж, өнгөрсөн жилийн мөн үеэс давхардсан тоогоор 31 сая 560 мянгаар илүү зорчигч тээвэрлэх төлөвтэй байна.

Сар шинээр зорчих хүмүүст тус дөхөм болохын тулд Хятадын төмөр замын салбар хүн хүч, тоног төхөөрөмж, тээврийн хүчин чадлыг тохируулж, үйлчилгээг сайжруулах зэрэг талаар цуврал арга хэмжээ авчээ. Тасалбар зарах явц, системийг цаашид сайжруулж, Хятадын хэмжээнд хүний хүчээр тасалбар зарах 10267 цэг, автоматаар тасалбар зарах 11233 цэг нээж ажиллуулжээ. Тасалбар зарах сайтыг өргөтгөж сайжруулж, интернетээр тасалбар захиалахад код оруулахыг багасгаж, 60 гаруй хувийн тасалбарыг кодгүй зарж, зорчигчид хялбар дөт үйлчилгээ үзүүлэх болжээ.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл