solongonews
Сайн дурын армийн амь үрэгдсэн дайчдын чандар эх орондоо ирлээ
2019-04-08 16:19
Энэ сарын 03-ны үдээс өмнө Хятадын сайн дурын армийн амь үрэгдсэн дайчдын чандрыг Хятадын нисэх хүчин тусгай хамгаалалттайгаар БНСУ-аас БНХАУ-ын Ляонин мужийн Мүгдэн хотод авч ирлээ.

Энэ нь сайн дурын армийн амь үрэгдсэн баатруудын чандрыг Хятадын талд хүлээлгэн өгөх зургаа дахь удаагийн арга хэмжээ юм. Сайн дурын армийн амь үрэгдсэн 10 дайчны чандар, холбогдох 145 эд зүйлсийг ийнхүү тээвэрлэн авч иржээ.

Тусгай нисэх онгоц Хятадын нутаг дэвсгэрт ороход байлдааны хоёр нисэх онгоц хамгаалан нисэж, Агаарын цэргийн хүчнийхэн амь үрэгдсэн сайн дурын дайчдад хүндэтгэл үзүүлсэн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл