solongonews
Тэнгисийн хоолойн 15-р форум болж байна
2023-06-16 11:35
Тэнгисийн хоолойн 15-р форум болж байна

    Тэнгисийн хоолойн 15-р форум өнөөдөр буюй 06-р сарын 16-ны өдөр Сямэнь хотод нээгдэв. Тайваниас 5000 гаурй зочин төлөөлөгч урин оролцуулж байна.

  Энэ жилийн форумаар 4 үндсэн хэсэгт 37 үйл ажиллагаа зохион байгуулна. Тухайлбал, иргэдийн солилцоо, залуучуудын солилцоо, соёлын солилцоо, эдийн засгийн солилцоо зэрэг. Мөн 14 үйл ажиллагааг дүүргийн холбогдох хотуудад мөн хугацаанд зохион байгуулж, нийт 51 үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ жилийн форумд Тайвань дахь улс төрийн намуудын төлөөлөгч, ивээн тэтгэгч байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, нийгэмлэгийн тэргүүнүүд, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, шашины зэрэг бүх салбарын 5000 гаруй зочид төлөөлөгчдийг Форум зохион байгуулах хорооноос урьж оролцуулж байна.

"Хүмүүс хоорондын солилцоог өргөжүүлэх, нэгдсэн хөгжлийг гүнзгийрүүлэх нь" сэдэвт энэхүү форум нь оффлайн үйл ажиллагаанд анхаарал хандуулж, янз бүрийн солилцооны үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах болно. Сямэнь хотод гол үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд Фүжян муж, Пинтаны хамтарсан туршилтын бүс дэх холбогдох дүүрэг хотууд ч холбогдох үйл ажиллагаануудыг явуулах болно.

   Тэрээр цааш нь:

- Энэхүү форум нь Тайваний залуучуудад 1200 гаруй ажлын байр, 1000 гаруй дадлага, сургалтын байраар хангах, Тэнгисийн хоолойн хоёр эргийн холбогдох нэгж, компаниуд, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, Тайваний залуучуудын бизнес эрхлэх, технологи, боловсрол, соёл, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад түлхэц өгөх болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл