Хүүхэд багачууд минь соёлын мөр хөөлөө, нутгийн буурлууд нийгмийн даатгалд орлоо, явж суухад зам харилцаа сайн боллоо, өрх гэрт минь шугамын ус нэвтэрлээ, түмэн газар хол байгаа элгэн садан найз нөхөдтэйгөө видеогоор ярилцах болж, интернэтээр тал нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг дэлхий дахинд борлууллаа. Энэ мэтийн тэнгэр газрыг донсолгом өөрчлөлт хөгжлийг хэдэн үгээр хэлээд барахгүй хэмээн Цэцэнбат сайхан монгол хэлээрээ өнөөдрийн хөдөө нутгийн өөрчлөлт хөгжилтөө хурал дээр олон түмэнд танилцууллаа.

8 дугаар сарын 8-ны үдээс хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн их хурал ӨМӨЗО-ны төв Хөххотод дэлгэр сайхан болжээ. Улаанахад хотын Ар Хорчин хошууны Хансум сумын Зүрх багаас ирсэн Цэцэнбат монгол үндэстний олон түмний төлөөлөгчийн хувиар их хурал дээр үг хэлжээ. Малчин хүний хувьд Өвөр Монголын Өөртөө Засах Орны 70 жилийн ойн их хуралд оролцож, тэрчлэн монгол үндэстний олон түмний төлөөлөгчийн хувиар баярын үг хэлсэндээ маш омогшин догдолно. Цэцэнбат хэлэхдээ: - Өнөөдрийн малчин тариачны амьдрал сайжирсан нь Намын халамж төрийн бодлогоос салшгүй юм хэмээн сурвалжилга өгөхдөө ярьж байлаа.
Түшигтэйдээ тэнүүн амьдарна!
Нутагтаа буцсаны дараа оргилсон халуун сэтгэлээр зүтгэн ажиллаж, нутаг усаа сайхан цогцлон байгуулна гэж Цэцэнбат зоригоо илэрхийлж, зорилтоо тодруулна.
