solongonews
Хятад-Арабын экспо нь хоёр талын шинэ хэлбэрийн харилцаа тогтоох чухал тавцан болов
2021-08-22 21:17
Хятад-Арабын экспо нь хоёр талын шинэ хэлбэрийн харилцаа тогтоох чухал тавцан болов.

   Энэ сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Бүс ба Зам"-ыг хамтдаа байгуулах сэдвийн дор Хятад, Арабын тав дахь экспо Хятадын Ниншягийн Инчуань хотод болсон. Хятад-Араб хамтран "Бүс ба Зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах чухал тавцан болохын хувьд Хятад-Арабын экспо нь хилийн чанад дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж, Хятад-Арабын экспо нь хоёр талын шинэ хэлбэрийн харилцаа тогтоох чухал тавцан болсон гэж мэдээлжээ.
Энэ сарын 19 -нд "Foreign Brief" вэбсайтад, Хятад улс Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн худалдааны гол түнш юм. Хятад-Арабын энэхүү Экспо нь хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, ялангуяа шинжлэх ухаан, технологи, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг тасралтгүй нэмэгдүүлэх зорилготой юм. Хятад нь Хятад-Арабын харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдол өгч, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжуулан "Бүс ба зам" -ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг ахиулж байна гэж мэдээлэв.
    Пакистаны Эдийн засгийн сайтад мэдээлснээр, экспод оролцож буй зочид төлөөлөгчид энэхүү арга хэмжээ нь Хятад, Арабын орнуудад цар тахлын үед эдийн засгаа сэргээн, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх байна гэж илэрхийлсэн. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад худалдааны Төрийн сайд Сани бин Ахмед Заюуди хэлэхдээ, Хятад-Арабын энэхүү экспо нь Арабын Нэгдсэн Эмират Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж юм гэжээ.
18-нд "Хойд Африк Шуудан" сонинд Арабын Усны нөөцийн зөвлөлийн дарга Махмуд Абу-Заед Хятад-Арабын экспогийн Усны нөөцийн форум дээр хэлэхдээ, Арабын тал Араб-Хятадын хамтын ажиллагааг "маш их сонирхож байна" гэсэн бөгөөд бид Хятад улстай усны нөөцийн засаглалын чиглэлээр иж бүрэн урт хугацааны хамтын ажиллагааны харилцаа тогтоож чадна гэж найдаж байна. Мөн өдөр болсон Хятад, Арабын чөлөөт цагийн аялал жуулчлалын форумоор, Арабын олон албан тушаалтнууд "Хятадын зах зээлд бүрэн итгэлтэй байгаагаа" илэрхийлсэн байна гэж мэдээлжээ.
Мөн энэ сарын 19-нд, Мароккогийн "Maroc Hebdo" сэтгүүлд, Хятад-Арабын экспогийн энэ боломжийг ашиглан, Мароккогийн хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих хурлыг "онлайн + офлайн" загвараар зохион байгуулна. Мароккогийн Хөрөнгө оруулал, экспортын хөгжлийн газар мэдэгдэл гаргаж, Марокко нь Хятад-Арабын тав дахь удаагийн экспод хүндэт зочноор оролцсон нь Марокко, Хятад хоёр орны харилцааг бэхжүүлж, Мароккогийн бүтээгдэхүүний Хятадын зах зээлд хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэв. Мороккогийн дэлхийн мэдээллийн вэбсайт мөн Хятад-Арабын экспогийн талаар өндөр үнэлгээ өгч, энэ нь хоёр талын шинэ хэлбэрийн харилцаа тогтоох чухал тавцан болсон гэж илэрхийлжээ.
 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл