solongonews
Хятад улс намрын үр тарианы үйлдвэрлэлийг дэмжиж байна
2023-08-22 11:03
Хятад улс хөгжлийн бодлогын баталгааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж намрын үр тарианы үйлдвэрлэлийг дэмжиж байна

   Хятадын сангийн яам энэ оны эхнээс эхлэн холбогдох яамдын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, бодлогын баталгааг бэхжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, намрын үр тарианы үйлдвэрлэлийг бүрэн дэмжиж байна.

Хятадын сангийн яамны өмнөхөн нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд намрын үр тарианы тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төв санхүүгээс 8 удаад нийт 6 тэрбум 184 сая юань санхүүжүүлсэн байна.

    Төв санхүүгээс 8 удаад нийт 6 тэрбум 184 сая юань санхүүжүүлсний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулахад 2 тэрбум 991 сая юань, усны гамшгийг бууруулахад 3 тэрбум 193 сая юань санхүүжүүлжээ. Гол хортон шавьж, өвчнөөс сэргийлэхийг дэмжих талаар гамшгийг бууруулах 1 тэрбум 251 сая юанийн санхүүжилт олгож, Шаньдун, Хэнань зэрэг 30 мужийн хөдөө аж ахуйн гол хортон шавьж, өвчнийг сэргийлэн хянахад тусалж, сэргийлэхэд хэрэгцээтэй тариалангийн эм, пестицид зэрэг бодисын материал худалдан авах, нэгдсэн журмаар сэргийлэн засах үйлчилгээний ажиллагаанд зохих хэмжээний нөхөн олговор олгожээ. Ган гачгийг бууруулах ажлыг дэмжихийн тулд гантай тэмцэх нөхөн олговорын 544 сая юанийн санхүүжилт төлөвлөж, Юньнань, Өвөр Монгол, Гуанши зэрэг 7 мужийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гантай тэмцэх, ус шилжүүлэн татах, ганг бууруулах усан сурвалжийг бүтээн байгуулах зэрэг ажлыг дэмжсэн байна. Үер усны гамшгийг бууруулах ажлыг сайтар хийхийг дэмжихийн тулд 3 удаад нийт 2 тэрбум 687 сая юань санхүүжүүлж, гамшигт өртсөн бүс нутгуудын хөдөө аж ахуйн тариалангаа өөрчлөн тарих, нөхөн тарих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээх, үерт эвдлэгдсэн усны төслийн байгууламжийг засах зэрэг холбогдох ажлыг дэмжсэн байна.

  Өмнөх долоон сард намрын үр тарианы үйлдвэрлэлийн чухал үе дэх хөдөө аж ахуйн төрөл бүрийн үйлдвэрлэл урагштай явагдахыг баталгаажуулахын тулд төв санхүүгээс үр тариа тариалсан тариачдад 10 тэрбум юанийн нөхөн олговор олгож, тариачдын үр тариа тариалах идэвхт байдлыг дайчилсан юм. Өнөөг хүртэлх байдлаар Хятад улсын хөдөө аж ахуйн гол гол сянь хийгээд хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх чиглэлээр улсаас дэмжин тусалж буй 160 саяь бүгд хөдөө аж ахуйн итгэмжит зээлийн батлан даатгалд хамрагдаж, үүний дотор үр тарианы үйлдвэрлэлтэй шууд холбоотой даатгуулсан мөнгөн дүн 90 тэрбум юаниас давав гэж Сангийн яамны холбогдох албан тушаалтан хэлэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл