solongonews
Бээжинд 24 цагийн номын өрөө байгуулав
2017-06-30 21:28
Саяхан Бээжин хотын Дашин дүүрэгт анхны 24 цагийн номын сан нээгдсэн байна.

        Дашин номын сангийн ”24 цагийн хотын номын өрөө” 30  метр2 талбайтай, туршин ажиллуулснаас хойш сар болоогүй байхад давхцсан тоогоор өдөрт 30 гаруй хүн очиж, 1000 ном зээлж уншаад байна.  "Шөнийн номын өрөө ном уншихад таатай газар" гэж уншигчид ярьж байлаа. Энэхүү номын өрөө төдийлэн том биш ч гэсэн гурван ханаар нь хорго тавьж, 5000 номыг дүүрэн өрсөн бөгөөд хоёр электрон төхөөрөмж байгаа нь номын сангийн багтаамжийг бүр ихэсгэсэн байна. Цагаан өнгөтэй 11 номын хоргонд хүүхдийн ном, бусад ном гэж ангилсан бөгөөд уншигчдын хоорондоо ном солилцохыг дэмжсэн тусгай хорго гаргасан аж. Дашин номын сангийн дэд эрхлэгч Ван Вэй:

- Дашин номын сангийн карт, эсвэл Бээжингийн олон нийтийн номын сангийн картаар ном зээлж уншиж болно гэж хэллээ.

Хаалганы баруун талд нэг метр гаруй өндөр электрон ном уншигч бий. Томруулсан kindle шиг харагддаг боловч багтаамж ихтэй. Ван Вэй:

- Үүнд 40T цахим ном суулгаж болно. 1Tгэдэг н 1024G, 1G-д400 ном багтана гэж тооцвол энд хичнээн ном байгааг төсөөлж болох юм. Цахим ном бүрт хоёр хэмжээст код бий. Дашин номын сангийн АРР-г суулгасны дараа хоёр хэмжээст кодыг уншуулж, үнэ төлбөргүй суулгана. Электрон ном уншигчийн хажууд электрон сонин уншигч бий. Түүгээр Ардын болонГуанмин Өдрийн сонин зэрэг 215 төрлийн сонин сэтгүүл уншиж болно гэсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл