Дэлхийн амаар уламжлагдсан биет бус соёлын өв- Уртын дуу бол тал нутгийн нүүдэл соёл болон газар орны ил тодорхой өвөрмөц онцлогтой, монгол туургатны онцгой хэл хэллэг, хэв намбаараа өөрийн түүх соёл, нутаг ус, амьдрал ахуй, аз хийморио дуулан уянгалдаг соёл урлаг юм. Энэхүү өнө удаан түүхтэй монгол уртын дуу нь монголчуудын өвсний соргог, усны тунгалгийг дагасан нүүдэл мал аж ахуйн дунд үүсэн бүрэлдсэн ардын дуу урлагийн нэгэн онцгой төрөл зүйл, язгуур эртэнээс уламжлагдан цуурайтаж үе үеийн хүмүүсийн амаар дамжиж ирсэн уянгаа дуурсгасан байж таарна. 2004 оны 10-р дугаар сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол уртын дууг дээдлэн хүндэтгэх, сурч сурталчлах, дэлхийн олон нийтэд хүртээл болгох тухай тусгай зарлиг гаргасан байдаг. 2005 онд олон улсын холбоот байгууллагаас монгол ардын уртын дууг дэлхийн биет бус соёлын өвөөр тэмдэглэж, 2006 онд Төрийн Зөвлөлөөс нийтэлсэн анхны бүлэг биет бус соёлын өвд монгол үндэстний уртын дуу тэмдэглэгдэж, уламжлалт монгол соёлын өнө мөнхийн хөгжилд Шилийнгол минь алдаршиж, соёлын хүчирхэг аймгийг байгуулах дөрөө чангалж билээ.
Уртын дууны их багш Зууннастын "Шилийнголын уртын дуу бол өвдөг өргөлт, чимэг нугалаагаараа бусад орон нутгаас ондоо ялгаатай байдаг. Шилийнгол бол уртын дууны орон гэж алдаршсан нутаг юм гэж хэлсэнчлэн монгол уртын дуу гэхэд өнөр өтгөн соёл түүхтэй Шилийнгол минь дурдагдах ёстой. Шилийнголчууд маань уртын дууныхаа уяхан эгшиг уянгаа бүүвэйн дунд өсөн бойжиж, энэ нутгийн хөгшид настнуудаас хүүхэд багачуудад хүртэл уртын дуугаа дуулж чаддаг хүмүүс олон байдаг. Соёлын содон аялгуу, ардын дууны онцгой урлаг болсон монгол уртын дуу маань ХХ зууны тавиад онд ү анх удаа мэргэжлийн урлагийн эгнээнд орж, боловсролын салбарт орсон явдал бол нэгэн түүхэн чанартай хөгжил юм. Энэхүү амжилтыг ярихад Баруун үзэмчин хошууны уртын дууны их багш Зууннаст дурдагдана. Зууннаст багш 1959 онд Өвөр Монголын Урлагийн сургуульд уртын дууны багшаар уригдаж ардын уран сайханч тэрээр жараад оны эхээр урлагийн чуулгын дуучдад хичээл орж, Лхажав, Буяндэлгэр, Пэлжээ зэрэг дуучидтай туршлага солилцож явсан ардын багш юм.
Нэгэн үеийн дууны аварга, дархан дуучин Лхажав гуай:
- Уртын дууг дуулна гэдэг нэгэн онцгой мэргэжил болохоор дууг дуулахын төдий дуулж болохгүй, дуулвал заавал хүний сэтгэлд хоногштол дуулах зорилготой байх хэрэгтэй. Нэгэн дууг сайхан дуулахад дууны эгшигт аялгуу сайн байх, амин гурван нугалаа тогтворжсон байх, дууны өнгө ба цуурайтмал нэгдмэлтэй байх. Энэ бол нэгэн дууны амин сүнс гэж хэлдэг шигээ монгол уртын дуугаа хүний сэтгэлд хоногштол, даянд дуурстал амилуулж, хамгийн тэргүүнд урлагийн тавцанд дэвшүүлж, тал нутгаас нийслэл Бээжин, дахин дэлхий дахин хүртэл цуурайтуулж, тал нутгийн энэхүү гайхамшигт соёлын ид шидийг дуурьсуулж, ардын дундах соёлын өвийг урлагийн дээд төвшинд хүргэсэн юм.

- Лхажав, Буяндэлгэр, Зууннаст гурвыг монгол үндэстний мэргэжлийн дуу урлагийн "Голомтын гурван чулуу", "Монгол ардын уртын дууны мэргэжлийн хувьд жинхэнэ профессорын зэрэгт яригдах гурван хүн гэж алдарт дуучин Лхасүрэн гуайн ярьсан шиг Үзэмчин уртын дууг урлагийн тайзнаа хамгийн анх дуулсан хүн бол алдарт ахмад уран сайханч, дархан дуучин Медаг юм. Тэрээр 1949 онд 18 насандаа Өвөр Монголын хамгийн анхны урлагийн чуулгад дуучнаар элсүүлэн улсын гадаад, дотоодын аялан тоглолтод дуулж, Үзэмчин ардын уртын дуугаа даянд дуурьсуулж, 2006 онд уртын дууны улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагчаар сонгогдов.
2005 онд Зүүн Үзэмчин хошуу 1000 хүний уртын дууны үзүүлбэр зохион байгуулж, уртын дууны шинэ дуулахуй урлагийн онцгой хэлбэрийг бүтээж, уртын дууны дуулах урлагийн ид шидийг гайхуулсан бөгөөд 5000 хүний уртын дууны найрал дууг амжилттай зохион байгуулан, дэлхийн дуу урлагийн түүхэнд бас нэгэн үйл ажиллагааг бичиглэсэн юм. Тэгэхээр Зүүн Үзэмчин хошуу 2007 онд "ӨМӨЗО-ны монгол уртын дууны нутаг"-аар тогтоогдсон ба 2008 онд "Хятад улсын монгол үндэстний уртын дууны нутаг"-аар нэрлэгдэж," Хятад улсын монгол үндэстний уртын дууг судлах суурин газар”байгуулсан байна.

Үндэстний соёлын том аймгийг бүтээн байгуулах дунд орон нутгийнхан монгол уртын дуугаа өвлөн залгамжилж, дэлхийн сонорт хүргэхээр уртын дууны уралдаан, боловсрол эрхлэх, нийгэмлэг байгуулах, материал цуглуулах, монгол хэлээр хичээллэдэг сургуульд уртын дууны анги нээх зэрэг аль болох үр бүтээлтэй арга хэмжээ авах. Улмаар уртын дууны эх баялгийг идэвхтэйгээр судлан илрүүлж, уртын дууг хамгаалах ба уламжлах системийг төгөлдөржүүлснээр Баруун Үзэмчин хошуу 2008 онд Өвөр Монголын соёлын танхимын "Үзэмчин уртын дууны нутаг" гэсэн өргөмжл хүртсэн байдаг. Сөнид Зүүн хошуу улсын зэрэглэлийн “Уртын дууны суурин газар”-аар шалгарсан ба Шилийнгол аймгийн улс ба орны зэрэглэлийн биет бус соёлын өвийг авран хамгаалах, уламжлан залгамжлах ажил эрчимтэй явагдаж, үндэстний соёлын хөгжлийг ахиулсаар байна.

