Өвөр Монголд шинж тэмдэггүй халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдлээ
2021-11-12 20:14
Өвөр Монголд шинж тэмдэггүй халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдлээ.
11-р сарын 11-ний 00:00 цагийн байдлаар "КОВИД-19" цар тахал шинээр батлагдсан тохиолдол, сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Хилээр орж ирсэн хүмүүсээс нэг тохиолдол батлагдсан (Нийслэлийн нисэх онгоцны буудлын олон улсын нислэгээс Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудалд буусан). Орон нутагт шинж тэмдэггүй халдварын хоёр шинэ тохиолдол ( Алшаа аймгийн Эзэнээ хошуу) нэмэгдсэн. Орон нутагт 14 тохиолдол эдгэрч эмнэлгээс гарсан ( Шилийнгол аймгийн Эрээн хотод 3 тохиолдол, Алшаа аймгийн Эзэнээ хошуунд 11 тохиолдол) байна.
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх
