Хятад улсын Ардын их сургуулийн Сонгодог судлалын дээд сургууль болон Америкийн Пенсильванийн их сургуулийн Дорнодахины судлалын хүрээлэн хамтран зохион байгуулсан “Европ-Азийн сонгодог судлалын нөлөөн дэх монгол сурвалж судлалын хурал” Хятад улсын Ардын их сургууль дээр 04-р сарын 21-ний өдөр болжээ.
Европ-Азийн судлал нь “Бүс ба зам”-аар гол болгож, Торгоны замын түүх судлалын хүрээнд болдог. Европ-Азийн эх газрын соёл, түүх нь Хятад улсын баруун хойдын бүс нутаг, баруун, төв Азийн орны ард иргэдийн түүх, соёлтой нягт харьцаатай байдаг. Тиймээс энэ талын судалгаа нь эдгээр орнуудын соёл, түүхийн харилцаа холбоо, нөлөө тусгалыг гаргахад чухал ач холбогдолтой юм. Европ-Азийн сонгодог судлал дахь сурвалж бичгийн судлалд монгол, манж, хятад, төвд хэлнээс бусад перс хэл, араб хэл, эртний орос хэл зэрэг олон хэлний судалгаа холбогдоно.
Олон улсын хүрээнд эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа өрнүүлэн, сурвалж бичгийн судалгааны талд хамтран ажиллаж, сурвалж бичгийн судлалыг хөгжүүлэх нь энэхүү хурлын гол зорилго аж.
Хуралд Америкийн Пенсильванийн их сургуулийн профессор, Олон улсын монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Кристофер П.Атвуд (Christopher P.Atwood), Орсын Санкт-Петербург их сургуулийн профессор Кирилл Алескешев (Kirill Aleskseev), Оросын шинжлэх ухааны хүрээлэнгийн Дорнодахины судлалын хүрээлэнгийн доктор Имполсекье (Nataliia Iampolskaia), Хятад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлагч Цэцэнбат, Төвийн үндэстний их сургуулийн профессор Мянгад Эрдэмт, Хасбагна, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын сангийн дэд дарга, судлаач Туяа зэрэг эрдэмтэд оролцон илтгэл тавьжээ.






