03-р сарын 09-ний өдөр хоёр орны засгийн газрын зөвшөөрлөөр Хятадын Сансар судлалын үндэсний газрын захирал Жан Кэжянь, ОХУ-ын Үндэсний сансар судлалын корпорацын ерөнхий менежер Рогозин нар видео хурлаар "БНХАУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хамтран Сарны сансрын станц байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна. Хятадын Сансар судлалын үндэсний газар болон ОХУ-ын Үндэсний сансар судлалын корпорац “Хамт зөвлөх,хамт бүтээн байгуулах,хамт ашиг хүртэх” зарчмын дагуу Сарны сансрын станцын судалгааны ажиллагааг өргөжүүлж,олон улсад нээлттэй станц бүтээн байгуулж, бүх хүн төрлөхтний сансар судлалын салбарыг ахиулах тал дээр зорилго тавьсан байна.
Энэхүү сатанц нь сарны гадаргуу болон сарны тойрог замд бий болгосон туршилтын буюу судалгааны байгууламж цогцолбор болох болно. Олон улсын сарны эрдэм шинжилгээний станцын төслийн бүтээн байгуулалтын хүрээнд Хятад, Орос хоёр сансрын шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ, сансрын техник, сансрын технологийг хөгжүүлэх чиглэлээр хуримтлуулсан туршлагаа ашиглан олон улсын байгууламж барих замын зургийг хамтран боловсруулна. Үүнд сарны сансрын станцын төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, ажиллуулах, тэр дундаа төслийг олон улсын сансрын салбарт сурталчлах чиглэлээр нягт хамтран ажиллана гэж мэдээлжээ.
Хятад, Орос хоёр орон олон жилийн турш сансрын технологи, сансрын шинжлэх ухаан, сансрын хэрэглээний салбарт хамтран ажилласаар ирсэн байж, сансрын гүнзгий судлал дахь хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх олон гэрээнд гарын үсэг зурсан байдаг.
