solongonews
Гадаад арилжаа худалдаа эхний хоёр сард гараа сайтай байна
2017-03-31 16:01
Өвөр Монгол гадаад арилжаа худалдаа эхний хоёр сард гараа сайтай байна.

2017 оны 1-2 сард Өвөр Монголын гадаад арилжаа худалдааны импорт экспортын нийт хэмжээ 14.11 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 38.5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, экспортын хэмжээ 5.02 тэрбум юань, өнгөрсөн мөн үеэс 30.4 хувиар өссөн байна. Импортын хэмжээ нь 9.09 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 43.3 хувиар өссөн байна. Импорт экспортын хэмжээ нь Хятад улсын дундаж түвшнээс өндөр байгаа тул Өвөр Монголын гадаад арилжаа худалдаа нь он гарснаас хойш гараагаа амжилттай эхлүүлснийг харуулж байна.  

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, машин цахилгааны эрчим хүчний бүтээгдэхүүн болон нэхмэлийн хувцас бараа бүтээгдэхүүн нь экспортлогдож байгаа “борлуулалт сайтай барааны төрөл” болно. Импортолж байгаа таваарын хувьд гол төлөв баялаг нөөцийн чанартай таваараар голлож байна. 1-2 дугаар сард нүүрс 1.81 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3,7 дахинаар өсч, зэсийн хүдэр импортолсон хэмжээ 1.59 тэрбум юаньд хүрч, 20.7 хувиар буурч, зүсмэл мод 1.27 тэрбум юаньд хүрч, 54.7 хувиар өссөн байна.    

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл