Олон улсын валютын сан (ОУВС) “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайлан”-даа шинэчлэл хийж, энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг огцом өсгөж, 5.2 хувь болгожээ. Хятад улс тахлаас урьдчилан сэргийлэх бодлогыг өөдрөг болгох, дасан зохицох зэрэг хүчин зүйлс нь Хятад болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн ирээдүйг сайжруулна гэж тайланд үзэж байна. Мөн энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог өнгөрсөн оны 10-р сард 2.7 хувь байснаас 2.9 хувь болгон өсгөжээ.
ОУВС-ын мэдээлснээр, Хятадын эдийн засаг энэ онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх таамаглалаасаа 0.8 хувиар илүү байгаа мөртөө ирэх онд 4.5 хувиар үргэлжлэн өсөх төлөвтэй байна.
Олон улсын санхүүгийн форумын дэд дарга, Олон улсын валютын сангийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Линь Жяньхай ярилцлагадаа "Цар тахал намжихын дагуу Хятадын эдийн засгийн өсөлт хүчтэй нэмэгдэх төлөвтэй байна. Янз бүрийн урьдчилсан таамаглалаар 5 хувь буюу түүнээс дээш өсөлттэй байгааг харуулж байна. Өнгөрсөн гурван жил асар их эрэлтийг бий болгосон учраас эргэлт хурдан байх магадлалтай. Тиймээс би дотоодын хэрэглээ, үйлчилгээний өсөлт болон эдийн засгийн бусад үйл ажиллагаанд түргэн эргэж ирнэ гэж бодож байна" гэжээ.
