solongonews
Хятадын үйлдвэрлэсэн зорчигч тээврийн онгоц С919 тун удахгүй ашиглалтад орно
2017-05-03 17:08
Хятадын үйлдвэрлэсэн зорчигч тээврийн нисэх онгоц С919 энэ сарын 5-ны өдөр Шанхай хотын Пү Дүн олон улсын нисэх онгоцны буудалд анх удаа нисэх тухай Хятадын зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэх төслийг дааж хийсэн Хятадын арилжааны нисэх онгоцны ХХК өнөөдөр буюу 5 дугаар сарын 3-ны өдөр мэдэгдсэн байна.

Анхны нислэгийн үйл ажиллагаа нь янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаална. Үүнд, цаг агаар, нисэх онгоц, нисэх онгоцны баг зэргийг хамарсан байна.

- Хэрвээ цаг агаарын шалтгаанаас болж нислэг үйлдэж чадахгүй бол хойшлуулна гэдгийг уг компанийн ажилтан танилцуулсан байна.

2007 оны 2 дугаар сард Төрийн Зөвлөлөөс зорчигч тээврийн онгоцыг судлан үйлдвэрлэх төслийг албан ёсоор баталсан байна. 2015 оны 11 дүгээр сард С919 онгоцыг угсарч дууссан болно. 2017 оны 3,4 дүгээр сард энэхүү онгоц техникийн шалгалт болон нислэгийн хяналтад тэнцсэн байна.

Өнөөдрийг болтол С919 зорчигч тээврийн онгоцны зах зээлийн захиалга 570-д хүрч, Америкийн General Electric Company зэрэг хэрэглэгчийг хамарч байгаа болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл