ӨМӨЗО-ны Статистикийн товчооноос салхины хүчээр цахилгаан гаргах машин цогцолборын багтаамж илэрхий нэмэгдэхийг дагаад Өвөр Монгол орны шинэ энергиэр цахилгаан гаргасан хэмжээ нэлээд түргэн нэмэгдэв. Энэ жилийн эхний хоёр сард нийт орны томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдийн шинэ энергиэр цахилгаан гаргасан хэмжээ 18.7 тэрбум киловатт цагт хүрч, өнгөрөгч оны мөн адил хугацаанаас 62.8 хувиар нэмэгдсэн байна.
Эхний хоёрдугаар сард орны хэмжээнд томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдийн цахилгаан гаргасан хэмжээ 96.5 тэрбум киловатт цагт хүрч, өнгөрсөн жилийн мөн адил хугацаанаас 12.2 хувиар нэмэгдэж, орны шинэ энергиэр цахилгаан гаргасан хэмжээ бүх цахилгаан гаргасан хэмжээний 19.3 хувийг эзлэв. Өнгөрөгч оны мөн адил хугацаанаас зууны харьцаагаар 6 хувиар дээшилсэн байна. Нийт орны дахин үүсэж болох энергиэр цахилгаан гаргасан хэмжээ нь орны бүх цахилгаан гаргасан хэмжээний 20.1 хувийг эзэлжээ. Үнээс гадна, Өвөр Монгол орны цахилгаан хүчний бүтэц үргэлжлэн сайжирч, эхний хоёр сард орны хэмжээнд нүүрсээр цахилгаан гаргасан хэмжээ, салхин хүчээр цахилгаан гаргасан хэмжээ, нарны энергиэр цахилгаан гаргасан хэмжээ ба усны хүчээр цахилгаан гаргасан хэмжээ өнгөрөгч оны мөн адил хугацаанаас тус тус 4.2, 72.8, 15.3, 29 хувиар тус тус нэмэгдсэн байна. Салхин хүчээр цахилгаан гаргасан хэмжээ, нарны энергиэр цахилгаан гаргасан хэмжээ ба усны хүчээр цахилгаан гаргасан хэмжээний нэмэгдлийн хурд бүгд нүүрсээр цахилгаан гаргасан хэмжээний нэмэгдлийн хурдцаас түргэн байна.
