“Хятад улсын эмч нарын баяр”-ын хүрээнд ӨМӨЗО-ы Засгийн газар 08-р сарын 19-ний өдөр Хөххотод хурал хуралдуулж, 900 шилдэг эмчид “ӨМӨЗО-ы ардын сайн эмч”-ийн яруу алдрыг хүртээсэн байна.
ӨМӨЗО-ы Эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн зөвлөлийн намын дугуйлангийн нарийн бичгийн дарга, эрхлэгч Шюй Хунзи хурлын үеэр хэлсэн үгэндээ: - Урт удаан хугацаанд Өвөр Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд “Амь насыг хариуцан, осол гэмтлээс аварч, хоёргүй сэтгэлээр үйлчлэн, их хайрыг мэдрүүлэх” ард түмний эрүүл энхийг хамгаалагч болох ажлын хариуцлага хийгээд сайн сайхан дүр төрхийг бүрэн харуулсан юм. Мөн эрүүл мэндийн салбарын өөрчлөлт хөгжилтийг ахиулсан байна. Нам, Засгийн газрын сайн үнэлгээ, нийгмийн магтаал, олон түмний хүндэтгэлийг олсон байдаг. Өвөр Монголын хэмжээний эмч ажилтнууд эдгээр “Ардын сайн эмч” нараас үлгэр дууриал авч, “Хятад улсын эмч нарын баяр”-аар шинэ гараа болгон ажлын байрандаа эгэл бус амжилт гарган нарийн мэргэжил, эрхэм суртал, шилдэг үйлчилгээгээр амь нас эрүүл мэнд хариуцсан хүнд үүргээ үүрч, үргэлжлэн урагшлахыг хүсэж байна гэжээ.
Тэдний дунд бүх шатны эмнэлгийн шилдэг эмч, үндэстний анагаах ухааныг уламжлан хөгжүүлж байгаа мэргэжилтэн профессор, SARS-гийн үеэр буюу Вэньчуаний газар хөдлөлтийн үеэр газар дээр нь ажиллаж байсан эмч ажилтнууд, буйд бөглүү хил хязгаарт хатуужилтай ажиллаж байгаа эмч, халдварт өвчнөөс сэргийлэхэд хүчин зүтгэж явсан нийтийн эрүүл мэндийн ажилтнууд хамрагдав.
