solongonews
Эрээн хотын нэгдсэн хэвлэл мэдээллийн төв Монгол Улсын ETV-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа
2017-11-24 18:17
Эрээн хотын нэгдсэн хэвлэл мэдээллийн төв Монгол Улсын ETV-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хятад, Монголын Ⅷ удаагийн хэвлэл мэдээллийн форум уулзалт 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хянган аймгийн Аршаан хотод боллоо.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга Жөү Чүньже болон Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Бадам-Очирын Галаарид нар нээлтийн арга хэмжээний үеэр илтгэл тавилаа.

Тус форумыг ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулж байгаа бол Монгол Улсын Үндэсний телевиз, Боловсрол телевиз, ETV, Цэргийн төв хэвлэл “Соёмбо сонин“ болон Хятадын олон улсын радио, Өвөр Монголын Одон телевиз, Ардын сонин, Синьхуа агентлаг, Эрээн хот, Хөлөнбуйр, Хянган аймаг, Ордос, Шилийнгол зэрэг газар орны хэвлэл мэдээллийн дээд зиндааны сэтгүүлч, найруулагчдын баг бүрэлдэхүүнтэй 100 гаруй төлөөлөгч форумын арга хэмжээд оролцсон байна.

Эрээн хотын нэгдсэн хэвлэл мэдээллийн төв Монгол Улсын ETV-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсны зэрэгцээ хоёр тал харилцан сэтгүүлч найруулагч томилон ажиллаж, ажлын туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх, шилдэг нэвтрүүлэг бэлтгэн, нэвтрүүлгээ харилцан солилцож хоёр орны иргэдэд хүргэхийг зорьж байгаа билээ.

“Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг ахиулъя” гол сэдэвт Хятад, Монголын сэтгүүлчдийн форум уулзалт нь хоёр орны сэтгүүлчдийг илүү ойртуулж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж, хамтын зорилтод хүрэхэд том нөлөө үзүүлсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ShineEreen
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл