solongonews
“Монгол хааны ордны дуу хөгжим”-ийг сонирхлоо
2019-11-03 13:38
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын сэтгүүлчид “Монгол хааны ордны дуу хөгжим” сонирхлоо.

    Монгол Улсын залуу сэтгүүлчдийн II сургалтын арга хэмжээ болон V удаагийн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын ажлын хүрээн дэх Монголын сэтгүүлчдийн сургалтын хөтөлбөрүүд 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ӨМБИС-д болж, 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хамтарсан сурвалжилгын ажил эхлэн, хоёр орны сэтгүүлчид Өвөр Монголын Улаанхад хотын Архорчин нутаг руу хөлгийн жолоо залсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд сэтгүүлчид 11 дүгээр сарын 03-ны өглөө Архорчин хошуунд “Монгол хааны ордны дуу хөгжим”-ын тоглолтыг сонирхлоо.

“Монгол хааны ордны дуу хөгжим”-ийн хөгжимчид

“Монгол хааны ордны дуу хөгжим” нь одоогоор БНХАУ-ын үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгэгдээд байгаа юм. Энэ төрлийн урлагийн үзүүлбэрийн хувьд 1984 онд Архорчин хошууны Гемпи сүмээс анх “Монгол хааны ордны дуу хөгжим”-ийн ая, дуунуудыг тэмдэглэсэн сурвалж бичгийн олдворыг олсон гэдэг.

“Монгол хааны ордны дуу хөгжим” нь голчлон төр гүрний эзэн хаан, сайд түшмэд, ван гүнд өргөн барьдаг дуу, хөгжмүүд байсан бол Архорчин хошууны Улаанмөчирийн жүжигчид одоогоор 25 дуу, аялгууг сэргээн тоглож байгаа юм байна.

“Монгол хааны ордны дуу хөгжим”-ийн бүжигчдийн "Ерөөл даатгалын бүжиг"-ийн үзүүлбэр

- Улаанмөчирийн жүжигчид эртний хааны ордны дуулалт жүжгийг сэргээн, үзэгчдийн хүртээл болгож байгаа нь бид нарын хувьд их талархалтай байна. Дуу хөгжмийн найруулга, оролцож байгаа уран бүтээлчдийн өмссөн хувцас гоёл гэх мэтчилэн бүх зүйл тухайн цаг үеийн хааны ордны соёыг илтгэж чадсан гэж миний хувьд бодож байна гэж МСНЭ-ийн Орхон аймгийн Тэнгэр телевизийн сэтгүүлч У.Санчирмаа сэтгэгдлээ хуваалцлаа.

МСНЭ-ийн Орхон аймгийн Тэнгэр телевизийн сэтгүүлч У.Санчирмаа /баруун/, ӨМ-ын Одон телевизийн сэтгүүлч Сувд /зүүн/ нар

        “Livetv.mn” сайтын сэтгүүлч Т.Сайнбуяны хувьд “Дуу хөгжмийг сонсож байхад их намуухан, бурхны шашны дуу сонсож байгаа юм шиг тийм гоё тайван, тогтуун санагдсан. Бүжгийн хувьд бичгийн хүнийг магтан сайшаасан өдтэй бүжиг их таалагдсан” бол Монголын Үндэсний Малчин телевизийн сэтгүүлч М.Гүндиймаа:

- Өнөөдрийн тоглолтын хувьд маш сайхан санагдлаа. Хааны ордны хөгжмийн тоглолт буюу язгуур урлагийнхаа өв соёлыг харуулсан сайхан тотлолт байлаа. Энэ дотроос эртний хөгжмийн зэмсгүүд их таалагдсан. Өвөр Монголд ирсэн сэтгэгдэл маш сайхан байна. Түүх соёлоо хадгалаад явж байгаа Өвөр Монгол ахан дүүсдээ бас талархаж байна гэж хэллээ.

“Livetv.mn” сайтын сэтгүүлч Т.Сайнбуян

Монголын Үндэсний Малчин телевизийн сэтгүүлч М.Гүндиймаа

“Монгол хааны ордны дуу хөгжим”-ийн хөгжимт дуу "Гарьд"

“Монгол хааны ордны дуу хөгжим”-ийн "Өдөн бүжиг"

Сэтгүүлчид “Монгол хааны ордны дуу хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг сонирхож буй нь

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл