Аравдугаар сарын 14-ний өдөр Лаосын Ардын Хувьсгалт намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Беньян – Ворашит, Лаос улсын ерөнхий сайд Тонглоун Сисоулиц Пномпеньд тэнд айлчилж буй Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзлаа.
Ван И хэлэхдээ: - Хятадын тал Хятад Лаосын хувь заяаны хамтын цогцын үүднээс Вакцин судлан бүтээж ашиглалтад оруулахдаа хамгийн түрүүнд Лаосын талд хангаж, Хятад Лаосын эдийн засгийн коридорын хамтын ажиллагааг цаашид түргэтгэж, худалдаа хөрөнгө оруулалтаа цаашид өргөтгөж, Лаосын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад туслахад бэлэн байна гэжээ.
Лаос улсын дарга Беньян – Ворашит хэлэхдээ: - Лаосын тал Хятадын талын өөрийнхөө зүй ёсны эрх ашгаа хамгаалахыг эрс дэмжиж, Хятад Лаосын хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд цуцалтгүй чармайх болно гэжээ.
Тонглоун Сисоулицтай уулзахдаа Ван И Хятадын тал Лаосын талтай тахалтай тэмцэх хамтын ажиллагааны талд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
