Эх газрын Хятадад 05-р сарын 28-ны өдөр “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй гэж Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Зөвлөл өнөөдөр мэдээллээ.
Тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай хийгээд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн өдөр тутмын тайланд мэдээлжээ. Мөн гурван өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан бол дөрвөн хүний биеийн байдал хүнд байна.
Эх газрын Хятадад энэ сарын 28-ны байдлаар 82995 хүн халдвар авснаас 78291 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 70 өвчтөн эмчлүүлж байна. Мөн тухайн өдрийн байдлаар халдварын 1734 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1688 нь эдгэрч, үлдсэн 46 нь эмчлүүлж байгаа ажээ.
Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлснээр, 28-ны өдөр эх газрын Хятадад “COVID-19”-ийн халдварын шинж тэмдэггүй таван шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдрийн байдлаар шинж тэмдэггүй 409 тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсны 25 нь зөөвөрлөгдөн иржээ.
Энэ сарын 28-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1066, Макаод 45, Тайваньд 441 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1035, Макаод 45, Тайваньд 420 хүн эдгэрсэн байна.
