
Энэ дээд хэмжээний хурал "Нэг бүс нэг зам санаачилга доорх Хятад, Персийн булангийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ төлөв, шинэ боломж" уриан дор зохиогджээ.
Энэ хуралд "Хятад-Персийн булангийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн яриа хэлцэл ба зөвлөхүүдийн үүрэг роль", "Хятад-Персийн булангийн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагаа", "Нэг бүс нэг зам санаачилга доорх Хятад-Персийн булангийн орнуудын үйлдвэрлэл, банк санхүүгийн хамтын ажиллагаа" гурван хэлэлцэх сэдэв төлөвлөгдөж, зөвлөхүүдийн олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц өгөх үүргийг гүйцэд ашиглаж, Персийн булангийн орнуудад Хятад улсыг улам сайн ойлгуулж, Хятад улсын болон Персийн булангийн орнуудын холбогдох байгууллага, бизнес худалдааны байгууллага, компани нэгжүүдтэй хамтран томоохон цар хүрээ бүхий форумын индэр бий болгож, улмаар Хятад, Персийн булангийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн стратегийн олон улсын судалгаа өрнүүлж, Хятад, Персийн булангийн Арабын орнууд хоорондын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, банк санхүү, технологийн зэрэг олон салбарын харилцаа хамтын ажиллагааг урагшлуулах зорилт тавьжээ.
Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүнд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Катар, Бахрейн, Оман зэрэг орнууд багтдаг. Персийн булангийн бүс нутаг бол Ази, Африк, Европ гурван их тивийн зам харилцааны уулзвар бөгөөд дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч, барилгын зах зээл юм. Түүнчлэн хүн нэг бүрийн жуулчлалын хэрэглээ дэлхийд хамгийн өндөр, дэлхийн хамгийн том хөрөнгө экспортлогч, дэлхийн эдийн засгийн хамгийн чухал бүс нутагт зүй ёсоор ордог.
