solongonews
Үндэстний уран бичлэгийн үзэсгэлэн болов
2019-08-12 10:44
Үндэстний уран бичлэгийн үзэсгэлэн Бээжинд болов.

Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиож “Би эх оронтойгоо хамт” үндэстний уран бичлэгийн бүтээл болон ном бичгийн үзэсгэлэн 08-р сарын 08-ны өдөр Бээжингийн үндэстний соёлын ордонд эхэлсэн байна.

Энэ удаагийн үзүүлбэрийг үндэстний соёлын ордноос санаачлан, Хятад улсын Үндэстний номын сан, Үндэстний соёлын ордны музей хариуцан зохион байгуулсан байна. Тус арга хэмжээ 2019 оны 08-р сарын 08-наас 13-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Үзэсгэлэнгээр хятад үсэг бичиг, босоо монгол үсэг, төвд үсэг бичиг, уйгар үсэг бичиг, казах үсэг бичиг, солонгос үсэг бичиг, и үсэг бичиг, жуан үсэг бичиг, тод үсэг бичиг, манж үсэг бичиг, шивээ үсэг бичиг, тангад үсэг бичиг, хидан үсэг бичиг, жүрчин үсэг бичиг, пагва үсэг бичиг зэрэг 46 төрлийн үсэг бичгээр бичигдсэн 200 гаруй уран бичлэгийн бүтээл буюу сонин сэтгүүлийг багтаасан 100 гаруй ном бичгийг дэлгэн үзүүлж, Хятадын үндэстний үсэг бичиг, соёлын гайхамшгийг харуулж байгаа аж.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл