solongonews
Үндэстний цөөнхийн оюутнууд Хятад улсын үндэстний хамтын цогцын ухамсрыг буй болгохын учир
2020-11-06 11:01
Үндэстний цөөнхийн оюутнууд Хятад улсын үндэстний хамтын цогцын ухамсрыг буй болгохын учир.

Их сургуулийн дөрвөн жилийн амьдрал бол оюутан нэг бүрийн хувьд амьдралынх нь онцгой нэгэн цаг үе болно. Энэхүү дөрвөн жил тэдний ертөнцийн үзэл, амьдрахуйн үзэл ба өртгийн үзлийн бүрэлдэх, биеэ даасан үзэл санаа ухамсрыг буй болгохын зангилаа нэгэн цаг хугацаа болно. Зөв оновчтой ертөнцийн үзэл, амьдрахуйн үзэл ба өртгийн үзлийн бүрдэл, биеэ даасан үзэл санаа ухамсартай болох нь тэдний хувь хүний эрүүл хүн болоход нөлөөлөхөөр үл барам улс орны ирээдүйтэй нягт холбогдоно.

Мэдээж үндэстний цөөнхийн оюутнууд нь манай улсын үндэстний газар орны Хятадын шинж чанар бүхий социализмыг бүтээн байгуулах тулгуур хүч болсны хувьд шинэ цаг үед эрхбиш Хятад улсын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат буй болгох хэрэгтэй. Энэ нь түүний тус биеийн ерөнхий хэв боловсролыг дээшлүүлэх, үндэстний эв нэгдэл нягтралыг ахиулахад чухал ач холбогдолтой юм.

Хятад улс нь олон үндэстэнтэй улс, үндэстнүүдийн эв нэгдэл нягтрал бол Хятад улсын цэцэглэн хүчирхэгжих чухал урьтал нөхцөлийн нэг болно. Эртнээс аваад Хятад улс нь олон үндэстэнтэй нэгдсэн улс болсны хувьд үндэстнүүд агуу их эх орноо хамтдаа цогцлон байгуулсаар ирсэн. Мөн улс орны нэгдэл бол улс орны оршин тогтнох суурь, нөхцөл мөн. Ард түмний амар тайван аж төрөх урьтал мөн. Үндэстний цөөнхийн оюутан социализмыг орчин үеийн бүтээн байгуулалтын гол хүчний нэг болсны хувьд Хятад улсын үндэстний хамтын цогцын ухамсраа чангатгаж, 56 үндэстэн шид мэт харилцан түшилцэж, жаргал зовлонгоо хамтатгасан “олон иштэй нэг цогц”-ын хувь заяаны хамтын цогц гэдгийг эрхбиш тодорхой мэдэх хэрэгтэй.

Үндэстний цөөнхийн оюутны хувьд үндэстний онол ба үндэстний төрийн бодлого зэрэг үзэл санаа улс төрийн мэдлэгийг идэвхтэй санаачилгаараа суралцан ойлгож, Хятад улсын үндэстний агуулгыг тодорхой ойлгож, “Таны дотор би бий, миний дотор чи бий” гэх эрх тэгш эв нэгдэлтэй харилцан туслах эв зохистой шинэ маягийн социализмын үндэстний харьцааг бат хамгаалах хэрэгтэй.

Шинэ цаг үеийн социализмын бүтээн байгуулагчийн хувьд үндэстний цөөнхийн оюутнууд үзэл санаа соёлын давхаргад Хятад улсын соёлын хамтын ойлголтыг чармайн чангатгах нь хамгийн зангилаа болно.

Багцалбал Үндэстний оюутнууд агуу их эх улс, Хятад улсын үндэстэн, Хятад улсын соёл, ХКН, Хятад улсын онцлогтой социализмын тухай хамтын ойлголтоо чангатгахаар дамжуулан, зөв оновчтой улсын гүрний үзэл, үндэстний үзэл, соёлын үзэл, шашин суртахууны үзэл ба түүхийн үзлийг буй болгож, хамтын итгэл зориг, хамтын хүсэл, хамтын сэтгэлгээгээр үндэстний эв нэгдлийг нандигнан хамгаалж, үндэстний эв нэгдлийн идэвх хүчийг дамжуулж, Хятад улсын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат бэх буй болгож, Хятад улсын үндэстний агуу их сэргэн мандалтын Хятад улсын мөрөөдлийг биелүүлэхэд өөрийн хувь нэмрээ үзүүлэх хэрэгтэй. (Өвөр Монголын Эдийн Засгийн Их Сургууль)

Зохиогч: Чэнь Жэ
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл