Хятадын Ардын банкны 07-р сарын 11-ний өдөр нийтэлсэн санхүүгийн статистик мэдээгээр Хятадын юанийн зээл оны эхний хагаст 13.68 их наяд юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 919.2 тэрбум юаниар нэмэгдсэн байна.
06-р сарын эцсээр Хятадын юанийн зээлийн үлдэгдэл 206.35 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.2 хувиар өссөн байж, өсөлт нь өнгөрсөн сарын эцсийнхээс 0.2 пунктээр илүү мөртөө өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 пунктээр бага байна.
Мөнгөний нийлүүлэлтийн хувьд 06-р сарын эцсийн байдлаар Хятадын өргөн хэрэглээний мөнгөний тэнцэл (М2) 258.15 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.4 хувиар өсч, өсөлтийн хурд өнгөрсөн сарын эцэс болон өмнөх оны мөн үеийнхээс 0.3 ба 2.8 пунктээр илүү юм. Нарийн мөнгөний үлдэгдэл (M1) 67.44 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 хувиар өсч, өсөлтийн хурд өнгөрсөн сарын сүүлч болон өмнөх оны мөн үеэс 1.2 ба 0.3 пунктээр илүү байна.
Мөн өдөр нийтэлсэн нийгмийн санхүүжилтийн тоо баримтаас үзвэл, оны эхний хагаст Хятадын нийгмийн санхүүжилтийн цар хүрээний нийт өсөлт 21 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 их наяд юаниар илүү байна. Үүний дотор бодит эдийн засагт олгосон юанийн зээл 13.58 их наяд юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 632.9 тэрбум юаниар өссөн юм.
