solongonews
Уран хатгамлын ном уншигч олонтой золголоо
2017-02-22 17:50
Өвөр Монголын Ордос Монголчуудын уран хатгамал нь түүх соёлын үнэт бүрэлдэхүүн хэсэг болохоор барахгүй өөрийн гэсэн газар нутгийн өвөрмөц онцлогийг хадгалан Ордос монгол бүсгүйчүүдийн уран хурууны эрдэм, ой ухааныг харуулж байдаг.

Саяхан Ордос хотын Отогийн өмнөд хошууны үндэстний шашин суртахууны хэрэг эрхлэх газраас эмхтгэн найруулсан “Ордос Монгол уран хатгамал” хэмээх ном уншигч олонтой золголоо.

Уг номд Ордос нутгийн бүх хошууны уран хатгамалчдын хэсэг хатгамлын бүтээлүүдийг сонгон оруулсан байна. Үүнд хөхүүр даалин, зүүвч, тоорцог, аяганы гэр, махай гутал, тэрлэг, ханжаар, морины маннайвч, цүнх зэрэг Ордос нутгийн уран хатгамлын бүтээлийг гэрэл зургаар уншигч олондоо танилцуулсан юм. Уран хатгамал нь Ордос бүсгүйчүүдийн үеийн үед уламжилсаар ирсэн үндэстний түүх соёлын сод бөгөөд Монгол үндэстний биет бус соёлын нандин өв болно. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : www.nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл