solongonews
Байгалийн хийн томоохон орд газар илрүүлэв
2020-05-07 11:24
Сычуаны хөндийн төвийн хэсгээс байгалийн хийн томоохон орд газар илрүүлсэн байна.

   БНХАУ-ын үндэсний нефть, хийн корпорац /China National Petroleum Corporation, CNPC/  баруун өмнөд нутгийн Сычуань мужид байгалийн хийн томоохон орд газар илрүүлсэн байна.

Байгалийн хийн асар их нөөцтэй тус орд газрыг Хятадын хий олборлодог гол газар нутаг болох Сычуаны хөндийн төвийн хэсгээс 05 дугаар сарын 04-нд илрүүлжээ. Энд “CNPC” компаний охин компани “PetroChina Southwest Oil and Gasfield Company” олборлолт явуулдаг байна.

Шинээр илрүүлсэн орд газрын байгалийн хийн боломжит нөөц нэг их наяд шоо метрээс давах магадлалтай байна.

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Сычуаны өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл