solongonews
Хөхөөгийн Хөгжилбаатар Монгол Улсад анхны тоглолтоо хийлээ
2017-03-27 17:07
Өвөр Монголын залуу дуучин Хөхөөгийн Хөгжилбаатар Монгол Улсад анхны тоглолтоо хийлээ.

Өвөр Монголын залуу дуучин Хөхөөгийн Хөгжилбаатар "Аялгуу эгшгээр дүүрэн жаргая" нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд амжилттай зохион байгууллаа. Дуучин Хөхөөгийн Хөгжилбаатар өнгөрсөн хугацаанд Өвөр Монголын 1 хот, 9 аймагт өөрийн уран бүтээлийн цэнгүүнээ зохион байгуулж, Өвөр Монголчууддаа дуу хуураа хүргэж байсан бол энэ удаад Монгол Улсад анх удаа уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байгаа юм.

Хятад, Монгол хоёр орны олон сайхан уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн уран бүтээлүүдийг нь монгол түмэн сайн мэддэг. Түүний уран бүтээлийн цэнгүүнд МУГЖ Ц.Өлзий-Орших, МУГЖ Г.Батбаяр, МУСТА Л.Банзрагч, МУСТА Д.Цогтбаяр, Өвөр Монголын морин хуурч Б.Уянга, дуучин Г.Ургаа нар дуу хуураа өргөжээ.

Зохиогч: Хасмөчир, Анхилам
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Талын Дуу Хоолой Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл