solongonews
Хятадын үндэсний ордны өдөрлөг болов
2019-06-06 20:52
Хятадын үндэсний ордны өдөрлөг болов

2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн Хятадын үндэсний ордны өдөрлөг 06-нд Бээжин хотын Яньчин дүүргийн Гүйрүй театрт ёслол төгөлдөр боллоо. Энэ арга хэмжээнд олон салбарын мянга орчим төлөөлөгч оролцож, Хятадын болон барууны уран сайхны тоглолт үзсэн байна.

Мөн өдөр “Аз жаргалтай Хятад орон” хэмээх бөмбөрийн бүжгээр Хятадын үндэсний ордны өдөрлөгийн уран сайхны тоглолт нээгджээ. Эл тоглолт “Ногоон амьдрал, үзэсгэлэнт гэр орон” сэдвийг гүйцэд харуулж, экологи, нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй байх үзэл баримтлалын дагуу шинэ бүтээлч мэдрэмжийг Хятадын эртний сонгодог соёлын элементтэй уялдуулан, үндэстнүүдийн эв найрамдал, олон ургальч соёл иргэншлийн харилцан ууссан таатай орчныг харуулж, хүн байгаль зохицон оршин тогтнож, үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг байгуулах мөрөөдлийг дүрсэлсэн юм.

Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг нээгдсэнээс хойш 30 гаруй хоногийн хугацаанд гадаад дотоодын жуулчдын тоо 1 сая 816 мянгад хүрсэн бөгөөд үндэсний өдөрлөг, бахархлын өдөр, муж, өөртөө засах орон, хотуудын төрөл бүрийн сэдэвт нийт 675 үйл ажиллагаа зохион байгуулж, 910 мянган жуулчин хүлээж авсан байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл