solongonews
Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг сайтар хамгаалахыг уриаллаа
2016-09-25 22:54
”Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенц”-ын гэрээлэгч талуудын 17 дахь хурал 24-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотод нээгдэв.

        Энэ удаагийн хурал нь уг "конвенц"-ын түүхэн дэх хамгийн өргөн хэмжээтэй зохиогдсон хурал болсон бөгөөд хурлын төлөөлөгчид зэрлэг ховордсон амьтан, ургамлыг цаашид ч сайтар хамгаалахыг уриаллаа.

        Энэ удаагийн хурал уг "конвенц" батлагдсанаас хойших 43 жилд хамгийн өргөн цараатай зохиогдсон гэрээлэгч талуудын хурал боллоо. Дэлхийн 170 гаруй улс орон, бүс нутгийн болон төрөл бүрийн 200 гаруй байгууллагын 3000 шахам төлөөлөгчид оролцов. 12 хоног үргэлжлэх их хурлын үеэр, ховордсон зэрлэг амьтан ба ургамлыг хамарсан худалдааны хяналт, хууль тогтоох, хууль сахиулах, түүнчлэн хөгжлийн стратеги, засаг захиргаа, санхүүгийн бодлого зэрэг салбарын 120 шахам төрлийн бодлогын чанартай сэдвүүдийг авч хэлэлцэх болно.

        Хятад улсын Засгийн газар Үндэсний ойн аж ахуйн хэрэг эрхэлсэн газрын дэд дарга Лю Дуншэн ахалсан, мөн олон холбогдох байгууллага салбарын болон аж үйлдвэрийн нийгэмлэгээс бүрдсэн төлөөлөгчдийн багийг томилсон байна. Хятадын төлөөлөгчдийн багийнхан төрөл бүрийн хэлэлцэх сэдвийн гэрээ хэлэлцээрт бүх талаар оролцохын зэрэгцээ заан, бар, панголин, акул загас, халуун бүсийн модон материал зэрэг эмзэг төрөл зүйлийн хэлэлцэх сэдвүүдэд гол анхаарал хандуулах юм байна. Лю Дуншэн зэрэг төлөөлөгчдийн багийн гишүүд "Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенц" болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын сайдын хэмжээний хурал зэрэг арга хэмжээнд оролцоно. Хятадын төлөөлөгчдийн багийнхан, хамгаалахыг тэргүүлэн чухалчлах, дүрэм журмын дагуу ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандах, хамтдаа засах зэрэг ажлын зарчмын дагуу хэлэлцэх сэдвийн гэрээ хэлэлцээрт идэвхтэй оролцож, улс орны эрх ашгийг хамгаалан, олон улсын үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, хариуцлагатай том гүрний үүрэг хариуцлага гүйцэтгэх болно.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл