solongonews
Макаогийн гадаад харилцаа улам өргөжсөн байна
2019-12-06 20:48
Макаогийн гадаад харилцаа улам өргөжсөн байна.

      ХТРТ-ийн мэдээ: Макао эх орондоо нэгдсэний 20 жилийн ой, Гадаад харилцааны яамнаас Макаод суугаа тусгай комиссарын газар байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. 20 жилийн туршид Гадаад харилцааны яамнаас Макаод суугаа тусгай комиссарын газар онцгой бүстэй хамтдаа хөгжиж, Макаогийн онцлогтой “Нэг улс хоёр систем”-ийг амжилттай хэрэгжүүлсэн. Макаогийн дипломат харилцааны шинэ нөхцөл байдлыг өргөжүүлэхийг хамтдаа нотолсон юм. 12-р сарын 05-нд гадаад харилцааны яамнаас Макаод суугаа тусгай комиссарын газар байгуулагдсаны 20 жилийн ойн хүлээн авалтад УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дэд дарга Хэ Хөүхүа, Макаогийн онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Ань, ГХЯ-ны яамны дэд сайд Лэ Юйчэн, Гадаад харилцааны яамнаас Макаод суугаа тусгай комиссарын газар комиссар Шэнь Вэйли нар оролцсон байна.

20 жилийн өмнө Макаогийн онцгой бүс албан ёсоор байгуулагдсан нь үндэсний эв нэгдлийн төлөөх томоохон алхам болж, Макаогийн ахан дүүс ч энэ нутгийнхаа эзэн нь болжээ.

Макаогийн онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Ань:

- Макаог эх орондоо нэгдсэний дараа “Нэг улс хоёр систем"-ийн ашиг шимийг хүртсэн бөгөөд "Үндсэн хууль", "Макаогийн тулгуур хуульд" заасан хэм хэмжээ, баталгаа, давуу талыг ашиглан, гадаадтай харилцаа холбоо тогтоох ажил хэргийн талаар маш их амжилт гаргасан гэж хэлэв.

Төв засгийн газар, Гадаад харилцааны яамны комиссарын газрын дэмжлэгээр Макао олон улсын байгууллагад элсүүлсэн ч, олон улсын конвенцод оролцон ч, "Макаогийн онцгой бүсийн паспортад” визгүй зорчих буюу очоод виз авах эрхийг олгосон улс орон, бүс нутгийн тоо илэрхий нэмэгдэв. "Хятадын Макао"-гийн нэрийн дор байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээр нь эдийн засаг, худалдаа, банк санхүү, хууль эрх зүйн туслалцаа зэрэг салбарт Гадаад харилцааны яамны комиссарын газар Макаогийн онцгой бүсийг дэмжин, бүс нутгийн чанартай, мэргэжлийн олон улсын хурлыг олноор зохион байгуулсан юм.

20 жилийн туршид Макаогийн эдийн засаг эрчимтэй хөгжиж, оршин суугчид сайхан амьдарч, гадаад харилцаа нь ч өргөжсөн байна. Дэлхийн аялал жуулчлалын төв, Хятад, Португалийн эдийн засаг, худалдааны үйлчилгээний индэр байгуулах зэрэг ажилд өндөр амжилт гарсан. Тоо баримтаас үзвэл, өнгөрсөн онд Макаод аялсан хүний тоо 36 саяд хүрсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл