Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн 5-р сарын 9-ний өдөр Худалдааны яамны байнгын хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, 60 жилийн өмнө Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны худалдааны хэмжээ бараг 800 дахин нэмэгдэж, 2023 онд 78.9 тэрбум америк долларт хүрсэн байна. Хятад улс ЕХ-оос гадна Францын худалдааны хамгийн том түнш болсон байна. Франц ч мөн ЕХ дахь Хятадын худалдааны гол түнш юм гэжээ.
Хэ Ядүн хэлэхдээ, Сүүлийн 60 жилийн хугацаанд Хятад, Францын хоорондох хоёр талын хөрөнгө оруулалт 26 тэрбум америк доллараас давж, Хятад, Европын холбооны орнуудын хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд, 2000 гаруй Францын компани Хятадад үйл ажиллагаагаа явуулж байна.
Худалдааны яам болон Францын Гадаад хэргийн яам саяхан “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд илүү сайн бизнесийн орчинг бүрдүүлэх шийдвэр төгс байна. Хятад-Францын Бизнесийн зөвлөлийн 6 дахь удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт хоёр орны 200 гаруй бизнес эрхлэгчид оролцож, хоёр талын бизнес эрхлэгчид санхүү, цөмийн эрчим хүч, агаар аялал, үйлдвэрлэл, шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах 15 гэрээнд гарын үсэг зурлаа. Дараагийн алхамд Худалдааны яам Францын талын холбогдох албадтай хамтран хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг эрчимтэй хэрэгжүүлж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ.
