Өвөр Монголын Ордос хотын Отог хошууны Монгол үндэстний туршилтын бага сургуулийн сурагчид монгол дээлээрээ гоёж, үсэн бийр барьж, монгол үсгийн цагаан толгойг уран бичлэгээр бичнэ. Сурагчид өөрийн дур сонирхлоороо сургуулийн уран бичлэгийн сургалтад суужээ. Сургалтад суусан сурагчид монгол уран бичлэгээ нэлээд сайн бичдэг болжээ. Монгол үндэстний уран бичээч Бао Жиньшань тус сургуулийн багш сурагчдад уран бичлэгийн сургалт явуулдаг байна.


Улсын зэрэглэлийн биет бус соёлын өв-монгол уран бичлэгийн төлөөлөх чанартай өвлөгч Бао Жиньшань сүүлийн жилүүдэд “Үзэгний үзүүр дэх биет бус соёл”-ын хөгжил болон уламжлалын талд судалгаа хийж, монгол уран бичлэгийн онцгой сайхан бүхнийг олон хүнд мэдрүүлж байна. Өнөөдрийг болтол Бао Жиньшань бага, дунд сургуулийн 3000 гаруй сурагч, 600 гаруй багшид монгол уран бичлэгийн сургалтыг явуулаад байгаа аж.



