
Хөл бөмбөгийн супер од Кристиано Роналдо энэ сарын 19-ний өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирж, “Nike-ийн Хятад дахь аялал”-аа эхлүүлсэн байна. Хай Дянь дүүргийн Үндэстний бага сургуульд айлчилж, хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байх үеэр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө Хятадад сайн хөл бөмбөгч төрнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрээр мөн:
- Өмнө нь Хятадад хөл бөмбөг тоглож байсан найзууд маань надад Хятадын хөл бөмбөгийн талаар маш их ярьдаг байсан. Хятадын хөл бөмбөг хөгжиж байгааг бид мэднэ. Үүнийгээ үргэлжлүүлэн баримтлах ёстой. Хүүхдүүд бол ирээдүй юм. Хүүхдүүдэд боломж олгож, тэдэнд сайн сургууль, сайн хөл бөмбөгийн орчин бүрдүүлж өгөх нь маш чухал. Хэзээ нэгэн өдөр Хятадад над шиг, бүр надаас мундаг хөл бөмбөгч төрөх болно гэдэгт итгэж байна гэжээ.

Өнгөрсөн жилийн "Хятад дахь аялал"-ын үеэр Роналдо Ганьсу мужийн Лун Ши дэх нэгэн бага сургуульд хөл бөмбөгийн талбай хандивласан билээ. Өнөөдөр хөл бөмбөгийн цоо шинэ талбай болон хүүхдүүд баяртай тоглож байгааг видео бичлэгээр харж суухад түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байсан бөгөөд “Ирээдүйд Хятадад байнга ирнэ. Азийн хөл бөмбөгийн хөгжилд, мөн хүүхдүүдийн төлөө илүү олон зүйлийг хийх болно” гэдгээ илэрхийлсэн байна.
