Хятадын импорт экспорт 28.5 хувиар өсөв
2021-05-07 16:21
Хятадын импорт, экспорт эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар өссөн байна.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар энэ сарын 07-ны өдөр статистик мэдээг нийтэлжээ. Уг мэдээллээс харахад энэ оны эхний дөрвөн сард Хятадын худалдааны бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт өртөг 11.62 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар өссөн бол 2019 оны мөн үеэс 21.8 хувиар өссөн байна. Тэдгээрийн дотор экспорт 6.32 их наяд юань, өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар, 2019 оны мөн үеэс 24.8 хувиар өссөн бол импорт 5.3 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 22.7 хувиар, 2019 оны мөн үеэс 18.4 хувиар өссөн байна. Худалдааны эерэг зөрөө 1.02 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 149.7 хувиар өссөн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
