Ван И:
- Миний бие Ерөнхийлөгч Теббон, Гадаад хэргийн сайд Ламамра нартай гүнзгий бөгөөд найрсаг уулзалт хийж, чухал зөвшилцөлд хүрсэн.
Бид хоёр орны уламжлалт найрамдалд шинэ өнгө аяс нэмэх хэрэгтэй. Хятадын гол ашиг сонирхлыг хамарсан асуудлаар БНХАУ-ын талд тууштай зогсож байгаа Алжир улсад талархаж байна. Хятад улс мөн Алжирын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө төв ёсыг баримталж, шударга үг хэлэх болно.
Бид ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг бий болгох ёстой. Хятад, Алжирын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны таван жилийн төлөвлөгөө болон “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах ажлын төлөвлөгөөг аль болох хурдан хэлэлцэж, мөн гарын үсэг зурахыг хүсэж байна.
Бид цар тахлын эсрэг тэмцэлд шинэ ялалт байгуулахын тулд хамтран ажиллах ёстой. Хятад улс Алжирын вакцины хэрэгцээг үргэлжлүүлэн бүрэн хангаж, шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байна. Алжир дахь Хятадын иргэдийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлсэнд Хятадын тал мөн талархал илэрхийлж байна.
Бид олон улсын болон бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хадгалахад шинэ хувь нэмэр оруулах ёстой. Стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэн, халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг идэвхтэй дэмжиж, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, олон улсын төв, шударга ёсыг хамгаалах ёстой гэж хэллээ.
