solongonews
“Засгийн газрын ажлын тайлан”-гаас “эрдэнэ” өвөрлөсөн Дорж
2019-01-28 20:39
“Засгийн газрын ажлын тайлан”-гаас “эрдэнэ” өвөрлөсөн Дорж

“Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлнэ”, “Нутаг бэлчээрийг хамгаалах удирдлагыг сайжруулж…” монгол бичгээр бичсэн “Засгийн газрын ажлын тайлан” дээрээ хар балаар ярайтал тэмдэглэл хийсэн Дорж Ардын Хурлын Танхимын үүдээр баяртай гарч ирнэ.

Бү Шяолинь тэргүүлэгчийн хийсэн ажлын тайлан нь 521 төлөөлөгчийн итгэл зоригийг хөвчилж, ирээдүйд илүү итгэлтэй болгосон байна.

Энэ тухай Шилийнгол аймгийн Ардын төлөөлөгч Дорж маш гүн гүнзгий сэтгэгдэлтэй байв. Хурал дуусаад гарсан төлөөлөгч, гишүүдээс хэвлэл мэдээллийнхэн сурвалжилга авна. Тэдний нэг болох Дорж гуай өөрийн авч яваа Засгийн газрын ажлын тайлангаа харан тэмдэглэл хийснээ дүгнэнэ.

- Та  ажлын тайланг маш нарийн нямбай сонссон байна?.

- Харин энэ удаагийн ажлын тайлан маш төгөлдөр сайхан илтгэл өглөө. Манай хөдөө тосгоны анхааралдаа авч байгаа асуудлыг маш нарийн тайлж задалсан байна. Гүн гүнзгий сэтгэгдэл үлдээлээ. Сайн суралцаж, өөрийн санал зөвлөмжтэйгөө нэгтгэж, ажлын тайлангийн зориг санааг малчиддаа уламжлах нь бас нэг чухал үүрэг болж байгаа юм.

Үнэхээр Дорж гуайн тэмдэглэсэн үг өгүүлбэрээс хөдөө тосгон, мал аж ахуйн орныг хөгжүүлэх төрийн бодлогоос эхлээд экологийн орчныг хамгаалах төрийн бодлого, ард иргэдийн амьдралд холбогдох төрийн бодлогыг нарийн олж харахаар байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл