Амтат хоол оюутнуудад таашаагдаж байна
2018-04-04 20:46
“Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг үг байдаг ч гэр орон, аав ээжээсээ хол харь гүрэнд сурч боловсорч байгаа оюутан залуусын хувьд суралцахаас гадна хоол ундны асуудал том асуудал билээ.
Хоол ундаас шалтгаалан гэр орон нутаг ус, аав ээжийгээ санах, сурлага хичээлд нь нөлөөлөх зэрэг асуудал гардаг.
Эрээн хотын Олон улсын дээд сургуульд 300 гаруй гадаад оюутан суралцдаг. Тэд анх гадуур гарч хооллодог байсан. Харин одоо бол энэ асуудал шийдэгджээ.
Гадуур хооллоход таксинд мөнгө төлөх, рестораны үнэтэй хоолыг идэх, амрах цаг хасагдах зэрэг асуудал үүсдэг. Эдгээр асуудалд хандуулан Эрээн хотын Олон улсын дээд сургууль Монгол Улсын тогоочийг урин, монгол онцлогтой гуляш, бууз, хуушуур, өндөгтэй хуурга, шөл, сүүтэй цай зэрэг амтат хоол хийж, оюутнуудын хоол ундны асуудлыг шийдэж өгсөн байна.
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Шинэ Эрээн
Дэлгэрэнгүй үзэх
