solongonews
БНХАУ, Япон, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны форум болов
2018-04-19 16:13
БНХАУ, Япон, БНСУ гурван орны олон улсын хамтын ажиллагааны форум 04-р сарын 18-нд Японы Токио хотноо боллоо.

Форумын нээлтийн үеэр гурван орны хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Лэ Жүн Хеон: Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь гурван орны урт хугацааны турш баримталсан хүсэл эрмэлзэл юм. Гурван орон үргэлжлэн хүчин зүтгэл гаргаж, солилцоо хийх замаар харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, гурван орны харилцааг улам хөгжүүлэхийг дэмжих ёстой хэмээн онцолжээ.

БНХАУ-аас Японд суугаа  элчин сайд Цэн Юнхуа: Хоёр талын харилцаанд оршиж буй асуудлаа гурван орон эв зүйтэй зохицуулж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх ухагдахуун, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл санааг мөрдөн, харилцан  нээлттэй байдлаа өргөтгөн, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж, эдийн засгийн даяарчлалын чиг хандлагын дагуу, нээлттэй, уужуу, хүртээмжтэй, эрх тэгш,  харилцан амжилтад хүрэх хөгжихийн чухлыг онцолжээ.
Японы Либерал Ардчилсан намын дэд дарга Комура Масахико: Гурван орон  хоорондоо харилцан дэмжиж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь тус тусын ашиг  сонирхолд тустай төдийгүй Зүүн Ази цаашлаад дэлхий дахинд чухал ач холбогдолтой  юм гэжээ.
"Гурван орны хамтын ажиллагааны шинэ  хуудсыг нээе: Өнгөрсөн 10 жилээ эргэн санаж, ирэх 10 жилээ угтан харъя" сэдэвт гурван орны олон улсын хамтын ажиллагааны форумыг гурван  орны хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулж,  гурван орны 300 гаруй зүтгэлтэн оролцжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл