Хилийн чанад дахь хятад иргэдийг "COVID-19"-ийн вакцинаар вакцинжуулах "Хаврын вакцины ажиллагаа" энэ сарын 31-нд Беларусийн нийслэл Минск хотын 33 дугаар оюутны эмнэлэгт албан ёсоор нээлтээ хийлээ. Беларусьт ажиллаж, сурч буй 4500 гаруй хятад иргэд Хятадын "COVID-19"-ийн вакцины анхны тунг ойрын өдрүүдэд хийлгэхээр болжээ.
Беларусийн Эрүүл мэндийн дэд сайд Тарасенко нээлтийн ёслолын үеэр:
- "COVID-19" -ийн эсрэг Беларусь, Хятадын хамтарсан тэмцэл нь хоёр орны найрамдлын уламжлалыг харуулж байна. Өнгөрсөн жил тахлын дэгдэлт гарсны дараа хоёр улс цаг тухайд нь урьдчилан сэргийлэх, хянах, оношлох, эмчлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, Беларусийн талын тахлын эсрэг тэмцэлд хүчтэй дэмжлэг үзүүлэв. Хятад улс саяхан Беларусьт шинэ "COVID-19"-ийн вакцины тусламж үзүүлсэн нь Беларусь улсыг цар тахлын эсрэг тэмцэлд илүү тайван байх болгожээ. Дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархлаа илэрхийлэхийн тулд Беларусь нь Беларусьт ажиллаж, сурч буй бүх хятад иргэдийг вакцинжуулалтын төлөвлөгөөнд хамруулж, мөн тэдэнд вакцины гэрчилгээ олгохоор болов гэж хэллээ.
Хятад улсаас Беларусьт суугаа Элчин сайд Ше Шяоюн:
- “Хаврын вакцины ажиллагаа"-ны Беларусьт дахь төлөвлөгөөний хэрэгжилтийг ахиулах зорилгоор, Элчин сайдын яам нь Хятадын засгийн газартай хамтран Беларусийн засгийн газарт "COVID-19"-ийн вакцины тусламж үзүүлж, Беларусийн Эрүүл мэндийн яам болон бусад хэлтэстэй нягт харилцаа холбоо тогтоож, хэлэлцэн тохирч, Беларусийн тал Беларусь дахь бүх Хятадын иргэдийг орон нутгийн вакцинжуулалтын төлөвлөгөөнд хамруулахаар тохиролцов. Тэд бүгдээрээ үнэгүй вакцин хийлгэх боломжтой. Беларусь дахь Хятадын иргэд вакцинжуулалтыг идэвхтэй хийж, хамгааллатын ажлаа үргэлжлүүлэн сайтар хийж, бодит үйл ажиллагаараа эх орноо хөгжүүлэх, Хятад, Беларусийн ард түмний найрамдлыг нэмэгдүүлэх, хоёр орны янз бүрийн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэн найдаж байна гэж хэлэв.
Тухайн өдөр газар дээр нь вакцин хийлгэсэн хятад иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг чанд мөрдөж, хүмүүсийн мэдээлэл, эрүүл мэндийн лавлагааг шалгасны дараа дараалан вакцин хийлгэж, бүх үйл явц эмх цэгцтэй явагдсан байна.
