Тагтааны өндөгний чинээ том мөндөр 30 минут үргэлжлэн оржээ. 1975 онд нэг удаа ийм том мөндөр орж байсан. 40-өөд жилийн турш ийм том мөндрийг огт хараагүй хэмээн жимсний мод тарьдаг нэгэн иргэн ярьж байлаа. Жимсний модны хохирлоос гадна иргэдийн хашаандаа тэжээж байсан тахиа, галуу нь мөндөрт цохигдон зарим нь үхэж, зарим нь хүнд шархадсан бөгөөд зарим автомашины цонх, дээд талын салхины шил хагарсан байна.



Үдээс хойш Дашин дүүргийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд дурдахдаа, мөн өдрийн үүрийн 5 цаг 10 минутаас 40 минутын үед тус дүүргийн баруун хойд зүгээс зүүн өмнөд бүс хүртэл диаметр нь 5 сантиметр хиртэй мөндөр мөн орлоо. Эхний бүртгэлээс үзэхэд 113 тосгоны тариа, тоног төхөөрөмжүүд мөндрийн гамшигт өртөж, эдийн засгийн хохирол нь 317 сая юаньд хүрсэн гэжээ.

