solongonews
Бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн банк санхүүгийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй
2018-07-02 11:23
Бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн банк санхүүгийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй

06-р сарын 29-нд Хятадын Ардын банк, Банкны хяналт удирдлагын хороо, Үнэт цаасны хяналт удирдлагын хороо, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Сангийн яам хамтран бүх Хятадын бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн банк санхүүгийн үйлчилгээг сайжруулах тухай теле хурал зохион байгуулжээ. Төв банкны захирал И Ган: бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн банк санхүүгийн үйлчилгээг сайжруулах нь системийн шинжтэй ажил тул бүх нийтээрээ хичээж ажиллах шаардлагатай. Холбогдох салбарууд бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн банк санхүүгийн үйлчилгээг сайжруулах зөв чиглэл, гол үүргээ зөв ойлгож, бодлогын нарийвчилсан тогтоолууд гарган, валютын бодлого, ялгаанд нь тохируулсан хяналт удирдлага, санхүү эдийн засгийн татвар хураамж, худалдааны орчны тухай бодлого арга хэмжээнүүдийг нухацтай хэрэгжүүлэн, үр дүнд хүргэх хэрэгтэй гэжээ.

И Ган: Банк санхүүгийн байгууллагууд үйлчилгээний гол чиглэлээ тогтоож, бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн сул дорой бүлэгт анхаарал хандуулж, банк санхүүгийн үйлчилгээг шинэчлэн, итгэмжийн зээл олгох журам, үнэлгээний загварыг өөрчилж, бичил жижиг аж ахуйн нэгжүүдэд итгэмжийн зээл олгох хэмжээ, хамрах хүрээг өргөтгөх хэрэгтэй гэжээ.

 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл