solongonews
Ли Кэчян Модид баярын цахилгаан илгээв
2019-05-31 10:59
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 30-нд Нарендра Модид баярын цахилгаан илгээж, БНЭУ-ын ерөнхий сайдаар улиран сонгогдсонд нь баяр хүргэлээ.

Ли Кэчян баярын цахилгаандаа: 

Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Энэтхэгийн харилцаа үргэлжлэн хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Энэ нь Хятад, Энэтхэг хоёр орон хоёр ард түмний хамтын хүсэл эрмэлзэл бөгөөд дэлхийн болон бүс нутгийн байдлыг тогтвортой болгож эерэг эрч хүчээр сэлбэдэг билээ. Би ерөнхий сайд Модитой хамт хоёр орны улам нягт түншийн харилцаанд шинэ ахиц гаргахын төлөө хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл